Магадгүй : Нарнаас дөрвөгч (solifugae)

Нарнаас дөрвөгч (solifugae)

Би бол нарнаас дөрвөгч. Халуун говийн хортой аалз. Надад нэг л хазуулсан бол тэр амьтан үхэхээс өөр сонголтгүй болдог. Амьтай болгон намайг мэддэг болохоор хэн ч надтай ойр байхыг хүсдэггүй. 

Аагим халуун өдөр сүүдэр хайн хэсүүчилж яваад чамайг би харсан. Чиний араас сэмээрхэн гэтэж очоод сүүдэрт чинь зогссон. Чи намайг мэдээгүй. Чиний сүүдэрт байхад  надад сайхан байсан ч удалгүй чи явсан. Олон хүнтэй газарлуу. Харин би тийшээ явж болохгүйгээ мэднэ. Намайг харсан болгон айж зугтаад харин гайгүй зоригтой нэг нь намайг гишгэж алахаар араас минь хөөдөг болохоор би олон хүнтэй газар байхыг хүсдэггүй. Чиний сүүдэрт зогсож байсан тэр л газартаа нүх ухаж ороод чамайг дахин ирэхийг хүлээнэ. Чи өдөр болгон ирдэг, харин би сүүдэрт чинь зогсдог, гэвч чи намайг мэддэггүй. 

Хэт халсан элсэн дунд орох гэдэг тамын тогоонд шарагдах мэт. Сүүдэр.. Сүүдэр... сүүдэр олохгүй бол шатаж үхэх гэж байгаа мэт аймшигтай халуун байна. Чи ирж байна. Чамайг чиглээд би ч явлаа. ...Үгүй ээ хэрэггүй битгий зугтаа. Би чамайг хазахгүй.... Ашгүйдээ.. Чиний сүүдэр... Хэдхэн хоромын дараа түнэр харанхуй болсоноо буцаад гэрэлтэй болов. Чиний хөл наддээр гишгэсэн нь энэ байлаа. Бие минь хөдлөхөөргүй болж, хөлнүүд минь хугарсан байлаа. Айж, бас гайхсан байдалтай дээрээс минь харах чи... Гуйж байна битгий холдоорой. Чиний сүүдэрт байхад надад сайхан байна. 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Хулан

дотор паллллл болчлоооо... аймар санагдаад бхымаааа......

Уудамын ЭЭЖ

хэхэ, амьдаатайгаа санал нэг байна.

batuka (зочин)

oilgoson bas oilgoogui. ewgui bas aytaihan
nice job !

LD (зочин)

oo chi chin aalz baisiimu

Хариука

сүрхий сүрхий

LD (зочин)

chi tiim aimar aalz shig yumuu

Хармогү

сайхан бичжээ.. Үнэхээр сонин мэдрэмж..

Робинзон Крузо

өө гишгээд байхдаа яадын

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)