Магадгүй : Намайг Магадгүй гэдэг (Бага насны дурсамж)

Намайг Магадгүй гэдэг (Бага насны дурсамж)

Бага байхад дамбын 13р гудманд амьдардаг байлаа. Тэнд ах, дүү, хажуу хашааны 2 охин, урд хашааны ах дүү 2-с өөр таньж мэддэг хүн бараг байдаггү байж билээ. Ээж Аав 2ула энгийн л ажилчин хүмүүс байсан. Цалингийн хооронд амьдарч,Цалин буусан өдөр зөндөө их боов жимс авч ирдэг байсансан. Бага байхдаа энэ тэнд дэлгүүрт орж байсан талаараа огт санадаггүй юм.  Хашаанаасаа бараг л гарахгүй. Гудманд машин явж байгаа чимээнээр гүйж гараад л хараад зогсчихно. Ихэвчлэн ЗИЛ130 явдаг байсан санагдаж байна. Сардаа ганц машиний бараа харвал их юм. 

Нэг тийм зэврүүн өдөр магадгүй намар байсан байх. Хашааны хаалга дугаран ээж аав 2 ирж байлаа. Тэд яг л цагтаа хамтдаа ирнэ. Манай аав их туранхай хэрнээ нээх том булган малгай өмсчихнө. Аав гартаа нэг цүнх шиг том юм барьсан байсан нь оёдлын машин байсан юм. Их чимээ гардаг аймар юм байсан. Тэр нь одоо ч байгаа.

Зуны нэг халуун өдөр ээж тэмээний бөх хэрчээд зогсож байсан санагдаж байна. Шаргааж тосыг нь хоолонд хийдэг байсан юм. Би очоод тийм үгүүдийг хаанаас ч сонссон юм бүү мэд нэг юм асуусан нь "Манайх баян юмуу Ядуу юмуу" гэсэн сонин асуулт байлаа. Ядуу гэж юу болох Баян гэж юу болох, Энэ 2 ямар ялгаатай гэдгийг ч мэдэхгүй хэрнээ тийм зүйл асууж билээ.

Яагад ч юм цалин буухад авч ирдэг байсан амттан эрс багасаж бараг л талх хоолноос өөр юм иддэггүй болсон юм.  Нэг өдөр ачааны машинаар нээх том зүйл авч ирсэн нь буйдан байлаа. Тийм гоё том тухтай буйданг анх удаа л харж байлаа. Энүүгээр яах гэж байгаан гэж асуухад Байранд орохоороо Том өрөөндөө тавинадааа гэж аав хэлсэн юм...

Намрын нэгэн өдөр дамбын хашаанаас хотруу нүүж нээх тийм том олон өрөөтэй өндөр таазтай байранд амьдрах болсон юм 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
goyeej

хэхэ тэмээний бох шаргааж тос гаргаад тэр тосонд нь боорцог хайрч иддэг байлаа гэвэл одооны хуухдууд ухаан алдах байлгуй :))

Золу

хэхэ хүүхэд насны сайхан дурсамж

Хариука

аа чи муу гэнэт баяжигч:Р

Эдди л байхгүй юү (зочин)

Миний хүүхэд насны дурсамж Говь-Алтай аймгийн төвд машингүй шахуу газар өслөө шүү дээ :p
"Муу гэнэт баяжигч"

Maybe [10%]

Маамучка Төсөөлөгдөхгүй биз

Золу Бичээд байвал зөндөө сайхан дурсамж байгаалдаа

Х.Ариука Гэнэт биш. Өр тавьж нтр арай гэж байранд орсын.

Эдди. Ойрд харагдаагүй хүн байх чинээ.. говь ч уг нь гоё л газар юм билээ. Ажилаар л очиж байсанлдаа

Золу

Би гэнэт ядуурагч юм байна хүүхэд ахуй нас байранд жаргаж эхэлж байтал өсвөр насан дээр гэр хороололд нүүж очиж эдр

goyeej

бядны багад байрыг байгууллагаас нь унэгуй огдог байлаа гэж ...

Хармогү

сайхан дурсамж байна өө. Би ч гэсэн өөрийн гэсэн өрөөтэй болохыг мөрөөдөж 16-20хүртлэх насандаа хийх зүйлүүдийн жагсаалтдаа бичиж суужээлаа. Тэгээд л нэг өдөр эмнэлэгт хэвтээд гараад ирсэн чинь манайх 3өрөөтэй байшинд нүүж орсон байсымдаа гэж. Харин одоо тэр байр чинь мөрөөдөл нь ч хааашаам,, хэрэгцээ болчихоод байна.. яаж?? гээд л бодох юмдөөө

Sabrina

Манай нөхөр анх намайг жоохон байхад манай лагер дээр ирчихээд нээх тэгдэг байж билээ, муу байрны пацаан гал ч асааж чадахгүй гээл...Картны барааны үе энээ тэрээ гээл тэгдийн би тэр үед манайх яг ид ээж аав хоёр наймааруу ороол аягүй хангалуун байснаа л санадаг болохоор хэзээ байсын гэж асуусан чинь манай нөхөр бүүр чи үхсэндээ онгироод байгаан гэж ирээл загнадаг байж билээ. Тэгээд суугаад хамт амьдарч хүүхэдтэй болсон хойноо миний муу хайр чинь уг нь нилээн л баян айлын хүүхэд байсан юмсан эмээ ээж хоёроол багадаа алдаагүй байсан бол гээл нээх хөөрхөн тэврээл хайр нь чамайгаа тэрнээс илүү амьдруулнаа гэж хэлдэг байж билээ. Яажшуухан нэг хур баян болдог юм билээ, яасан ч гудайхгүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)