Магадгүй : Дусал нулимс

Дусал нулимс

                    Чулуун тавцан

Олон давхар байшингийн дээвэр дээрх чулуун тавцан. Амьгүй хүйтэн чулуу. Амьгүй гэдэг хүсэхгүй гэсэн үг биш. Магадгүй хаа нэгтээ .. чулуудынхаа дунд байхыг хүсдэг ч юм билүү.

Түүн дээр зогсох цэл залуухан бүсгүй. Үзэсгэлэнтэй.. Гэвч нүдэндээ нулимстай..

 Амьдралд шантарч цөхөрсөн, гуниж гутарсан, сэтгэл нь шархалсан.. Амьдралаас залхсан. Чулуун тавцан харин түүнийг ойлгохгүй. Тэр амьд байж үзээгүй учир амьдралын хатууг мэдэхгүй.. мэдрэхгүй.

                     Модон хаалга

Чулуун тавцанг бодвол энэ хаалга амьд байж үзсэн. Ус, нараар тэжээгдэж бусдаасаа илүү сүрлэг том мод болох гэж дээшээ тэмүүлж байсан. Гэхдээ одоо бол дээврийн модон хаалга. Өөр юу ч биш. Барагтай л бол онгойдоггүй энэ хаалга түрүүхэн нэг онгойсон. Нүдэндээ нулимстай бүсгүй...Сүрлэг том модны хөрөөдүүлэн газарт унахдаа мэдэрсэн бүхнийг мэдрэхээр хаалгыг онгойлгосон.

Мэддэг болхоор, мэдэрсэн болхоор бүсгүйг дээвэр дээр гаргахгүй гэж хичээн нугас цоожоо зууралдуулан тэмцсэн ч хорьж хүчрээгүй.

Бүсгүй хэдийнээ тавцан дээр зогсчээ 

Чулуун тавцан дээр нулимс дуслаа.. Харин бүсгүй тавцан дээр алга...

Эргэж хараад нулимсаа арчин гүйхдээ тэнэг зүйл хийх гэж байсныхаа төлөө тэнгэрт байгаа ээжээсээ уучилалт гуйлаа. Дийлдэхгүй байсан модон хаалга энэ удаад түүнийг "Амьдралд эргээд тавтай морил" гэх шиг өөрөө онгойлоо..

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Хулан Гантиг (зочин)

цоо :р

Хулан Гантиг (зочин)

бие арзайчлааа кккк :р

Алимхан

Ммм

♥♥..hermonie..♥♥

үгнүүд нь гоё юмаа ^^

Жуно

tosoologdoj bna.

goyeej

ммммм сэтгэл дэнслэв ...

goyeej

магадлал нэмэгдэж байгаа юм аа даа ...

Maybe (зочин)

Энэ зүгээр л гэнэт толгойд орж ирсэн сэдэв лдэ. Уран сайхны бичлэг :P

Maybe (зочин)

Нөгөө юу шдээ. Яг тэр чулуун тавцан дээр бүсгүй алга гэдэг хэсгийг уншаад та нар үсэрчиж гэж бодох ёстой шдээ. Тгж бодсонуу гү юу

goyeej

яг тэгж бодсон !

Золу

Модыг ямар гоё дүрсэлсэн юм бэ. маш их таалагдаж байна.

Уудамын ЭЭЖ

nuguu yushde, yag tegj bodogdson

Maybe [11%]

Ттэгэж бодогдохоор бичиж чаджуу ашгү

Зочин

Like

Сасори Ори Сижихүн (зочин)

Үнэхээр сайхан найруулсан байна. Сайн дүрсэлсэн байна.. Дахиад бичээд бай, бичээд бай :)

harmogu (зочин)

Хөөх энийг уншиж байгаагүй юм байна. Гоё бичжээ

maybe (зочин)

Баярлалаа мөөгөө

Зочин

Gaihaltai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)