Магадгүй : Тэврэлт

Тэврэлт

Амралтын юм шиг мөртлөө ажил ихтэй өдөр..

Автобусны билетэн дээр 7 тоо байдаг. Би тэрүүгээр өөртэйгөө покер тоглодог. Гоё тоо байвал тэр өдөр азтай байх юм шиг бодож өөрийгөө хөөргөдөг. Гэтэл өнөөдөр 4774474 гэсэн дугаартай билет таарсан. Гоё тоо.Азын 777. 4ширхэг4.

Төлөвлөсөн ажил инээдтэй гэмээр амархан бүтэж ганц л асуудал үлдсэн байсан. Хайртай хүн минь онгоцонд суугаад холын хол газарлуу явах. Мартах гэж байгаа нь тэр гээд уулзахгүй зугтааж явсаар байсан ч өнөөдөр уулзах зориг гаргасан. Уулзаж чадахгүй явуулчихвий гэж айхдаа 2 цагийн өмнө очиж хэлэх үгээ бодож суусаар... Бүртгүүлэх гэж орчихоод буцаад гараад ирэхэд нь очсон. Намайг тэврэхэд нь хэлэх гэж байсан бүхнээ мартчихсан. Уучилаарай гэхээс өөр үг хэлж чадахгүй байсаар явууллаа.

Энэ тэврэлтийг хичнээн их хүсэж хүлээлээ. Тэврээд тэр чигтээ хөшөө болоод үлдчихмээр санагдсан.  

Би тэр хүнд ийм том ХАЙРТАЙ. хүний хүн болж хүний хүүхдийг төрүүлсэн ч гэсэн.. Би тэр охинд хайртай. 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
goyeej

хмммм ... толгой доторх тумэн бодлоосоо ганцыг нь ч хэлж чадаагуй байж тэнгэрт нисэх онгоцыг хараад тэгж тэгж хэлэх минь яалаа гэдэг харамсал уу ... танил байнаа .
Цаг хугацаа биш шинэ хайр л хуучин хайрын орон зайг эзэлдэг юм билээ ( хувийн бодол ) .

Золу

сайн сайхныг мэдрэнэ гэдэг...хэлээгүй, цээжиндээ хадгалсан тэр хайр тэр хүний чинь замыг гэрэлтүүлж байгаа даа, тэр хүн ч чамд сайн сайхныг хүсч байгаа :)

Сафо

:( яг одоохондоо бол үдэж явуулна гэхээс маш их айж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)