Магадгүй : Тоглоом..

Тоглоом..

8*8=64 жижиг нүднээс бүрдэх ногоон зүлгэн талбай дээр дөрвөлжин цагаан талбай зураад бэлдчихсэн... Тэксас дүрмээр тоглоно.

Их бооцоо тавьсан хүн их мөнгө хожиж, багахан бооцоо тавьсан хүн багахан юм л хожно.

Эрсдэл гаргаж ихэнх тоглогчоо довтолгоонд оролцуулаад нэг л бүтэлгүйтвэл өөрсдөө хаалгандаа бөмбөг алдчихна. Магадгүй төвийн 4 нүдний хамгаалалтын байрлалд орчихсон бол.. эсвэл таний цохих ээлж мөн бол оноо алдахаас айхгүйгээр довтолж болох л...

Онооны давуу талтай байлаа гээд хамгаалалт, довтолгоогоо сулруулж болохгүй байхлдаа. Өрсөлдөгчийн цохих ээлж болоход ривэр дээр аз нь таарч хүүгээр мадлавал яах болж байна. 

Хэзээ ямар бооцоо тавих вэ?

Хэзээ ямар довтолгоо хийх вэ?

Хэзээ хэнийг талбайд гаргах вэ?

Хэзээ ямар нүүдэл хийх вэ?

Барьсанаа л нүүнэ гэсэн дүрэм бас байдаг байхаа.

Тоглоомын эцсийн зорилго ингэхэд юу вэ? Хожих.! Гэхдээ хожил хэнд хэрэгтэй юм бэ. Надад уу? Магадгүй.. Би хожих хүсэлтэй байснаа санаж байна л даа. Гэхдээ магадгүй Тэд надаас илүү хүсэж байгаа ч юм билүү..

Бүгдийг нь түлхчихээд хаях утгагүй. Нэг кинон дээр найз охиныхоо асуултыг санаж инээснээ барьсан бөмбөгөө талбай давуулаад шидчихдэг юм. Юу мэдэрсэн бол. Грөвн апс кинон дээр сүүлийн бөмбөгийг санаатайгаар алдахдаа юу мэдэрсэн бол.. Би мэдэрмээр байна...

Би хаялаа.. 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

пай бүүр teaser trailer тэй бээгийээнэ

goyeej

Лаг юмоо рекламдаал ...

maybe (зочин)

Бичиж байсан чинь гэнэт залхуу хүрээд.. Ойлго ми

Сафо

залхуурч дуусаагүи юу

maybe (зочин)

Жич:уран сайхны бичлэг

Сафо

олж уншив

Золу

магадгүй, магадгүй би энэ үгэнд дуртай...Мэйбидээ бол хайртай л даа,
Тэд надаас илүү хүсэж байгаа ч юм билүү гэдэг сонирхолтой...анхнаасаа хэн нь илүү ихээр хожхыг хүсч байгаагаа тодорхойлоод хэмжчихвэл тоглоомыг эхлүүлэх шаардлагагүй амар ч юм шиг, ер нь тэр нь дээр юм байна...
орой хүүтэйгээ даам тоглохдоо хожих хүсэл хир их байгааг нь шууд асуун

Зочин

ТОглоомонд чинь хамгийн гол нь кайф шүү дэй. Кайф айн

Зочин

Magadgui

Зуугийн сүм

Өрөнд орчивоо золиг минь..төлкү шөө...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)