Магадгүй : 2011.05.**

2011.05.**

2011.05.**

Бусад хүмүүсийн хувьд миний байгаа энэ газар бол бараг л нийгмийн шааруудын цугладаг газар.  ПиСи тоглоомын газар. Гэхдээ би энд ажилладаг болхоос тоглоод байдаггүй лдээ. 24 цаг ажиллаад 48 амрана. Аймшигтай их шуугиан дунд 24 цаг дэлгэц ширтэж суух ч бас л... Уг нь хуучин шигээ гарч хар ажил хиймээр л байна. Гэхдээ хонох газар, идэх хоолтой байх нь надад чухал. Суудаг компьютер дээрээ АвтоКад суулгачихсан 1 хичээлийнхээ бие даалтыг хийчихээд байгаа шүү. Хичээл гэснээс удахгүй хонхны баяр боллоо. Гэхдээ би орох бодолгүй л байна. Хаяж явчихаад баярлах гээд очилтой  бишдээ. Тэглээ ч надад бусад хүүхдүүдэд байдаг шиг гоё ганган хослол байхгүй. Энд ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө ганцхан хослол авчих ч бас л хайран...

 Гэрээсаа гараад хэдийн 5 сар болчихжээ. Гэхдээ би явсандаа хэзээ ч харамсаагүй. Үнэхээр миний зөв байсан болохоор.

Үүр  цайж байна. Одоо ч 4 гэхэд гэгээ орчихдог болжээ. Сайхаан.. Өнөөдөр нээрээ нэг сургууль ордог ч юм билүү. Дүнгүүд юу болж байна, нэг очиж багш нарт царайгаа харуулнаа. Гэхдээ Марио лав надад W тавьчихсан. Ядаж бусад дээр нь ямар нэг дүн авчихвал зүгээр л байна. 4 жил онц сурж ангийн дарга явсан юмсан. Яаж ийгээд төгсчих юмсандаа...

(Энэ нооргоос 2 жил гараны дараа сургууль гэгч юмыг төгсөж нэг санаа амарваа хөөрхий.) 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
***ЛуНа***

зиа баяр хүргэе...
Амжилт... амьдралд нь аз жаргал хүсэе...

Цэнхэр шувуу (зочин)

Баяр хүргэе. Оюутан байх сайхан шүү дээ

Maybe [11%]

Баярлалааа хөөрхнүүдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)