Магадгүй : Үхэл

Үхэл

1 см

Хэн нэгэн хэзээ нэгэн цагт миний хүүхдийг хэвлийгээсээ авч хогийн саванд хаяхыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Заавал миний гэлтгүй ер нь  л үр хөндөлтийн эсрэг байр сууриа хадгалж үлдэж  чадна гэж өөртөө итгэж байлаа.

Гуниг мэдрэгдсэн үгс чатанд хөврөнө. Өөр охин дагаад явчихсан гэнэ... хэвлийдээ 1см урттай ҮРийг нь тээж яваа. Анхнаасаа надад таалагдаагүй тэр залуугаас хүүхэдтэй болчихсон байдаг. Сална мартана гэж бичихдээ эргэлзэхгүй байх шиг байсан. Гэхдээ авхуулна гэж зориглож бичихгүй.. Авхуул гэж хэлээгүй ч хаана байвал зүгээр вэ гэж судлаж, асууж сураглаж өгсөн. Авхуулчихаад маргааш нь эход үзүүлээд бие нь зүгээр байгаа тухай хэлсэн. Өдий насны хүнд хүүхэдтэй болох болохгүйг нь зааж үг хэлэх утгагүй биз. Гэнэн тэнэг байснаа өөрөө ч хүлээн зөвшөөрч бүгдийг мартана гэж байна. Мартаж чадахгүй байсан ч сэтгэл дэх хөндүүр нь хурдан арилаасай гэж хүснэ.

Найз

Автобусны буудал дээр буугаад замаа дагаад бага зэрэг алхахад цагаан байшин байгаа. Тэр манайх. Урд хашаанд нь байгаа нохойны үүр бол эв хавгүй бакь мөртлөө нэээх эрх Хасар (уг нь бол халтар лдаа) гэдэг нохойны үүр БАЙСАН. Уяатай байхдаа их сүртэй гинжээ тасалчих гээд л дайрч өгнөдөө. Уяанаас сул байхдаа хачин эрх амьтан. Намайг харахаараа гүйж ирээд хамаг хувцас муухай болгочихно. Хүзүүгээ маажуулах их дуртай.  Хоол голно гэж ёстой байхгүй шүү. Юу ч өгсөн идэж л орхино. 

2.22 өглөө эрт хөл дээрээ тогтож ядан байхыг нь хараад эхэндээ нээх ч анзаарсангүй. Гэтэл бөөрөн тус газраас нь цус шүүрч байсан юм. Өглөө эрт нохой УСТГАЛынхан энүүгээр явж өнгөрсөн гэнэ. Тэгэхдээ хашаандаа байсан нохойг маань буудчихсан байж лдээ. Өнөөдрийг давхааргүй байна гэж эмээг хэлэхэд нь юу хийхээ мэдсэнгүй. Зовоохгүйхэн л явуулчихмаар. Газрын мухарт биш байсан бол эмнэлэгт аваачаад тариа хийлгэчихмээр л байлаа. Эмчлэгдэхгүй гэдгийг нь бол мэдэж байсан.

Ам нь их цангадаг бололтой. Юм идэхийг бол хүсэхгүй байсан. Нэг байрандаа удаан байж чадахгүй, байж ядаад их л хэцүү байсан. тэр оройноо нүдээ аниад дахиж нээсэнгүй.  Дахиад нэг найз минь. Нохой найз мөн. Бүүр хэтэрхий сайн найз. 

Ингэхэд Нохой УСТГАЛ гэдэг газар хаана харъяалагддаг, ямар шалгуураар нохойг алж хяддаг юм бол. Гудамжинд явж л байвал буудчихдаг юм боловуу гэхээр бас үгүйээ. Өчигдөр арын гудамжаар эзэнгүй бололтой ноход гүйлдэж л байсан. Хашаандаа байсан ч хамаагүй зүгээр л буудчихдаг бололтой. Зүгээр л буутай хүнд таалагдахгүй байвал тэр нохой үхэх ЯЛтай юм байна.

Хүн

Дээд талын голоосоо тоолвол 3 дахь шүдийг соёо гэх. Тэрнээс хойшхыг АРАА гэх. Хүн гэдэг амьтанд АРАА гэдэг шүд байгаа болохоор хүн АРААТАН гэдэг төрөл зүйлд багтаж болох л юм. Сайн мэдэхгүй юм байна.  

Нохойн тухай дахиад хэлэхэд: Гудамжинд яваа нохойг ЗОЛБИН эсэхийг мэдэх аргагүй учираас буудхаас өөр аргагүй. Учир нь нохой бол аюултай араатан. 

Одоо нохой биш хүний тухайд: Гудамжинд яваа хүнийг ГЭМТ ХЭРЭГТЭН эсэхийг мэдэх аргагүй учираас буудхаас өөр аргагүй. Учир нь ХҮН бол аюултай араатан. Аа нээрээ монголд чинь цаазын ял байхгүй шүүдээ. Тэгэхээр буудах биш хорих юм байна. Логикын алдаа гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна.

Ганц

 0.05 мм хэмжээтэй 200-300сая жижиг эсээс ердөө нэг нь (магадгүй 7хүртэлх нь) чадна. Бусад нь үхнэ. Нэгэнт тэр ГАНЦ нь чи гэдгээ мэдэж байгаа бол чамд сул дорой байх, сайн сайхан явахгүй байх, амжилтанд хүрэхгүй байх ЭРХ байхгүй. 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

цоор , гоя бичлэг ойрд ийм сайхан юм уншсангүй

Сафо

гоя гэхээсээ илүү сайн бичлэг

мэйби (зочин)

Баярлалаа. Яасан том магтаал вэ

Хариука

нохойг бол хот тохижилтоос л устгадаг байх нтр

maybe (зочин)

Тэгүл хот тохижилтынхонтой тооцоо бодохоос

Зочин

сайхан бичлэг болж.,тэрчлэн үр хөндөлт нохой устгал гээд бараг байнга шахуу яригддаг ч нүдэнд харагдаж гарт мэдрэгдэхээр үр дүнгээ төдийлөн өгөөгүй бгаа ч одоо ч хүнд сэдэв хэвээр бгаа асуудлуудыг товч бөгөөд тодорхой схн бичиж ^^

maybe (зочин)

Хөөх би тийм лаг биччихсэн байна уу :P

Maybe [11%]

Үхэл гэдэг амьдралын нэг хэсэг. гэж Норвэгиан Вүүд зохиол дээр гардаг даа.

Хонгороо.Байнгын уншигч

Setgeld hvrtel shan bijij ee neeh gunigtai boljihloo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)