Магадгүй : Толь чи...

Толь чи...

Танил төрх нүдэнд тусна. Тунгалаг хар нүдээрээ тун ширүүн харах юм. Энэ харцыг харин таних билүү. Танихаас ч яахав. Өдөр болгон харж байж. 

Өглөө болгон, бас орой болгон энд зогсоод бид ярилцдаг. Үгүй ээ ярилцдаггүй. Би л ярьдаг. Магадгүй... Сонсдог эсэхийг нь харин мэдэхгүй. Заримдаа тэр намайг шоолж инээнэ. Хараал идсэн тэр инээмсэглэл.

Юу бодож байгааг нь тааж мэдэмгүй тэр харцнаас би харин бүгдийг нь хардаг. Бодсон бодол, хийх үйлдлийг нь ... Бүгдийг...

Яагаад ийм болчихвоо. Ийм  байгаагүй.... Үгүйээ. Энэ би биш. Энэ толь надад өөр хүнийг харуулж байна.

 Толь чи хэзээнээс надад өөр нэгнийг харуулах болов. Би огтхон ч ийм байгаагүй. Чи л буруутай...

Хагархай толь... Ширүүн харц.. Гэхдээ одоо хоёрхон нүднээс биш арван долоон нүдээр зэрэг намайг ширтэнэ.

Хангалттай. Ярилцлага дууслаа.

Чамайг энд чинь орхиод би явлаа.

Үнэндээ би..... бид эндээ үлдэж харин тэр эндээс явлаа... 

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Уудамын ЭЭЖ (зочин)

онхоон яг тэр чинь гэдэг ямар эвгүй уншигдаж байнаа ккк

Уудамын ЭЭЖ (зочин)

онхоон яг тэр чинь гэдэг ямар эвгүй уншигдваа

Найраг

Яагаад 17 гэж?

Зуугийн сүм

Тольтой бүү зууралд гэж мухар сшсэглэв.

Maybe [11%]

Төгсгөл нтр нэг тийм аймшгийн санагдахаар болж чадаагүй юм шиг байна тэ. Би уг нь бүүр аймраар дотроо хадгалж байгаад бичсийн. Тэгсэн чинь та нар ерөөсөө айгаагүй юм шиг байхын.

Зочин

хмм солонгосын нэг кино санаанд бууж байна. толин дотроос өөрөө гарч ирээд л. сүүлд нь өөрөө байхгү болоод толин доторх хүн нь гараад ирдэг

Хармогү

ммммм. чи эргэн иржээ

エンフシ

Толинд харсан л бол нүүрээ харсан бол хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна. Тэр тусмаа эмэгтэйчүүд толинд хараад би хөгширч байна даа гэж ихэвчлэн боддог. Өөрсдөө нэгэнт тэгж хөтөлбөржүүлж байгаа болохоор хөгширч таарна. Тэгвэл толинд хараад би дажгүй байна гэж бодвол үнэхээр жаргалтай сайхан явна нтр

maybe (зочин)

Онхоон яг тэр чинь

Maybe [11%]

Энхүүш юун ч урт сэтгэгдэлэв дээ ;P

Мөөгхөн хөдөө ирээд хийх юм олдохгүйдээ л бичиж суунадаа.

Зуугийн сүм

ӨӨ энэ дээр яаж биччээ вэ..сүсэглэв гэжугаа ужаантайн.

ataarhu azaa (зочин)

толь гэж юу еэн нойлдоо ороход өөдөөс хараад байдаг би юу??

САНАСААР

өөө ямар гэцүүүийн

Сафо

хммм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)