Магадгүй : Чиний сүүдэр

Чиний сүүдэр

Энд биш тэнд... Ертөнцийн хязгаараас магадгүй арай цаахна..

Тэнд Миний амьдардаг байшин бий. Би тэнд хэзээ ч очоогүй атлаа үргэлж байдаг. Томоос том цагаан орон дээр өглөө болгон сэрдэг. Гэхдээ би тэр орон дээр хэзээ ч унтаж байгаагүй.

Гэрээс гараад алаж биш, нисэж ч биш... яаж гэдгийг нь мэдэхгүй гэхдээ л би энд ирдэг. 

Модон сандал дээр суугаад чамайг хүлээнэ.

Жаргах нарны шаргал туяа, далайн эрэг, модод бас салхи...

Ертөнцийн хязгаараас магадгүй арай цаахна хэзээ ч очоогүй тэр байшиндаа, хэзээ ч дээр нь унтаагүй нөгөө л орон дээрээ би сэрнэ.

Модон сандал...

Жаргах нарны шаргал туяа чам дээр минь тусахад газар буух сүүдэр чинь цагаан өнгөтэй... 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
ataarhuu azuu (зочин)

зүүдлэх биш шуууд бодит болго найзаа

goyeej

Хүлээсээр л байна уу Мэйбихэн минь ...

Maybe [10%]

Зүүдэндээ л ..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)