Магадгүй : Миний тухай 20 баримт

Миний тухай 20 баримт

Цахим сүлжээгээр Миний тухай 20баримт нэртэй аян өрнөөд амьтан хүн элгийн элгийн юм бичиж байнаа. Олон юм яриад яахав.

1. Миний жинхэнэ нэрийг Мэйби гэдэггүй :Ъ. Энэ нэрээр дуудагдаад 10 гаран жил болж байгаа юм байна.

2. Оюутан байхдаа ангийн дарга байсан. Урлаг, сурлага, спорт юу ч байхгүй байж чи яагаад ангийн дарга болчихсон юм.? гэж эрхлэгч надаас асууж байсан. Би ч өөрөө мэддэггүй юмдөө

3. Олон дурлаж нэг л хайрлана. гэдэг үгийг утгаар нь хэрэгжүүлж байгаа

4. Эрх. Хүн ноолох дуртай. Ноолуулах дургүй хүнийг ноолох бүүүүүр дуртай. 

 5. Эмэгтэй хүн гуйж үзээгүй. Намхан бүдүүн царай муутай юм байж гуйлгаж байснаас гуйж үзээгүй.

6. Тамхи сорж үзээгүй. Энэ чигтээ явсаар байгаад үхнэ гэж боддог

7. Автобусанд суухаараа билетэн дээрх 7 тоогоор өөртэйгөө, эсвэл хамт яваа хүнтэйгээ покер тоглодог.

8. Сонгодог хөгжимөнд живдэг.

9.  Төрсөн эгч байхгүй мөртлөө төрснөөс ч илүү эгчтэй. Бүүүүүр хайр хүрээд байдгын.

10. Найзындаа амьдардаг.  7хоногийн дараа лаагарлуугаа нүүнэ.

11. Хоол хийх хоббитой гэхдээ сүүлийн хэдэн жил хоол огт хийгээгүй. Айл амьтныхаар хоол буудаад л явж байдаг болсон.

 12. Цүнхэндээ бал хийхээ мартчихдаг мөртлөө гар чийдэн, метр, хутга, отвертки, жижиг ногоон бөмбөг зэргийг бол мартдаггүй. 

13. Бурхан шүтдэггүй. Байхгүй гэдгийг нь мэддэг болохоор. Гэхдээ Буддын ухаанд шимтдэг. Бөөд итгэдэг.

14. Нэг цагаан чулуун, нэг мөнгөн бөгж, модон эрх, ямар нэг бугуйвч зүүдэг.

15. Жинхэнэ утгаараа эмо зантай. Уурлах гомдохоороо уулын төмөр гэдэг киноны гол дүрд тоглодог

16. Номыг хашраадаг.

17.  Шааааал солгой хоолойтой байж дуулах дуртай. Аз болж дандаа ганцаараа байдаг болохоор хүнээс санаа зовохгүй авч өгнөдөө.

18. Ярилцах дуртай. Гэхдээ мэргэжилийн өндөр түвшинд худлаа ярьж чадна.

19.  Гэхдээ, Магадгүй гэдэг үгүүдийг байнга хэрэглэдэг.

20. Ээждээ хайртай.

Гүйцээ. 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Хармогү

хэхэ юууун хөөрхийн. Эрхэлж байгаа нь нүдэнд харагдаж итар хаха.

Тэгэхдээ бурхан байдымааа. би тэрэнтэй санал наалдкүайна вуаййй

goyeej

ооё тэр 5 бол айн :)

oyuk

кккк би бас 17. Шааааал солгой хоолойтой байж дуулах дуртай. ш дэээ кккк

Хонгороо.Байнгын уншигч

Hehehe hoorhon l ym.bi bas ooriin jinhen vnen 20 barimtaa bijne goe sanagdjihlaa

Сафо

хутга отверкоор яадээ

Уудамын ЭЭЖ (зочин)

7 хоногийн дараа дулаархыму?зуслангийн байшин чинь дулаахан юмуу?

Maybe [11%]

Мөөгхөнөө чи намайг хүнд эрхэлж байхыг хаанаас харчихв :Ъ

Ээж минь дээ би чинь таний хүүхэд шүү дээ

Хооний. Тэгээрэй. Орж уншая

Саф Амьтан хүн дургүй хүргээд байвал ...

Хулан 7хоногийн дараа манай найз найз охинтойгоо тусдаа гарах гэж байгаамаа. Би тэгээд хөөгдөж байгаан. 7хоногийн дараа хүйтрэнэ. Гэхдээ би өвлийн байшинтайлдаа

Maybe [11%]

Оюук. 2ула гоё шү

Хармогү

Зургийг чинь харсан, бичихийг чинь уншсан. Тэгээд тэрийг эвлүүлээд зүйгээд эрхэлж байгаагаар төсөөлөхөд ядах юу байна аа...

Хариука

эхэндээ бичих юм олдку 1 юмаа яг 20 хуулаад биччий л гэж бодоод яг бичихээр 20 хаанаа ч хүркү асар их юм орхигдуулсан байдым байлээ би лав гэж мэгээд асуултгүй хариулт үйлдээд явчкуюу:р

Maybe [11%]

Мөөгхөн Нэг шүлэг санаанд орчихлоо вайна +18

ХАриука Тэгүл 2*20 баримт гээд л оруулчихгүй юу

Lala (зочин)

Budda chini burkhan bish yum uu! Itgedeggui yum bol yund surgaaliig ni sudalj, edleliig ni zuuj yavdag yum, ain?

Maybe [11%]

Юулдаа Бурханд нь итгэдэггүй ч Буддын филсофи нь их сонирхолтой, зөв санагддаг

Хармогү

хаха заваартаад бай л даа чи

Золу

хаха 12, 15 энэ тэр юун догь юм бэ.. сафо асуугаад л мэйби бас хариулж эдр ккк

Уудамын ЭЭЖ

өвлийн байшинтайм бол санаа зоволтгүй л юм байна.

Maybe [11%]

Мөөг Чи өөрөө л тийм сэдэл төрүүлээ биздэ

Золу Сонсохыг хүссэн хариулт нь мөн гэж найдаж байгаашд. Гэснээс бичлэг оруулахгү бол дэмий шүү

Хулан Тхх. Гэхдээ өвөл ч ганцаараа жоохон хэцүү л байдгын

goyeej

Золуг дэмий шуу гэснийг дэмжиж байна .
+18 сэдэл энтр та 2 юу л яриад байна даа :)

asdfghjkl (зочин)

Олон дурлаж нэг л хайрлана. гэдэг үгийг утгаар нь хэрэгжүүлж байгаа энэ гоя үг байна. олон хүн ийм байгаасай. Магадгүй гэдэг үгийг олон хэрэглэдэг бол жоохон тууштай биш хүн юмаа даа үгүй юу?

Зуугийн сүм

7,14,19,20 бол минийх л баймаар юм..аа адилхан байж магадгүй юм байна.

Атаархуу Азаа

тэр ногоон бөмбөгөөр бас юу хийхү айн хихи

Maybe [11%]

өхбаойхолөр Над шиг тууштай хүн өөр байхгү

Зуугийн сүм та бид 2 чинь ах дүү юм бишиздээ. Гэснээс юу билээ хүүхдийн 100д сүм байдаг билүү :Ъ

Азушка Манай нохойны хайртай бөмбөг нь байсын

13

хахах..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)