Магадгүй : Хол явна...

Хол явна...

Мэдэхгүй юм. Зүгээр л... Магадгүй чи миний толиндох тусгал шиг санагдсан. Өөрөөсөө айдаг шигээ чамаас ч бас айсан ч байж магадгүй..  Гэхдээ толины тусгал адилхан юм шиг харагдавч үнэндээ эсрэг байдаг. Мэдэхгүй ээ. Зүгээр л...

"Үлдэх шалтгаан ганцыг өгөөч" гэж үзэглэчихээд сууж байтал "Хол явмаар байна уу?" гэж асуусан. Тиймээ би явна. Хаашаа гэдгээ мэдэхгүй. Хэзээ гэдгийг ч бас мэдэхгүй. ЗҮгээр л явах ёстой гэдгээ л мэдэж байна. Явах ч болно. 

"Ямар ч байсан хол яваарай, боломж гарвал нэг байрандаа л битгий удаан байгаарай" Яг л миний доторхыг нэвт хараад байгаа юм шиг санагдсан. Гэхдээ тэр үгсээс амжилт хүссэн биш арай өөр үнэр үнэртсэн. Муу юм ч биш лдээ. Нэг тийм... Өөрлүүгээ дуудаж байгаа хүнээс үнэртдэг үнэр.. Магадгүй ханиаднаас болоод хамар жоохон битүүрсэн байх лдаа :Ъ

 10 жилийн дараа холбогдож миний хол явсан тухай, ваар хийж байгаа үгүйн тухай, бас чиний номны тухай ярилцана гэдгээ санаж байхын тулд энд тэмдэглэж үлдээлээ. Жоохон мартамхай юмаа ойлгоорой :Ъ 

2024.12.02-г хүлээнээ. Мэеби.  (Хүлээнэ гэхээр нэг тийм хөгшрөх гэж яарсан болчих гээд байгаа ч юм шиг юу ч гэмээр юм..) 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

уншаад гарав :р

Уудамын ЭЭЖ

хэзээ хаашаа хэр хол явах нь вэ?блогтой гэдгээ мартчихваа ккк.тэгүүл энд бичиж үлдээсэн зүйлээ ч мартах нь байна шд.

Maybe [11%]

Өө нээрээ блогтой гэдгээ мартчихвал бүүр балрахнээ тэ. Тэгэхээр биен дээрээ шивээс хийлгэдэг юмуу яадын :P

asdfghjkl

zarim neg hun hol yavahaar uldej bgaa huleej bga hunee martchihdag l yum bnale

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)