Магадгүй : Амьдрал Бол Кино. /Давалгаалав/

Амьдрал Бол Кино. /Давалгаалав/

1-р бүлэг. Хүүхэд нас 

0-16 нас гэж байхгүй. Би угаасаа том чигтээ төрсөн.

2-р бүлэг. Эморлын туйл 

16-17нас: Хүнд гар. Архидалт залуужих үеийн амьд гэрч. Хичээл огт хийж байгаагүй. Зайсангийн орой дээр очиж суусаар байгаад л тэр үе өнгөрсөндөө. Сэтгэл хөдлөл үргэлж бүдүүлэг балмад байдлаар илэрдэг байсан үе юмуудаа

18-19 нас: Албан шахалтаар орсон сургуульдаа очсон болж бусад цагаа дэлгэцийн ард өнгөрөөсөн. Бичиж эхэлсэн. Сэтгэлийн хөдөлгөөн харьцангуй багасаж, амьдрал дээр биш цаасан дээр буух нь ихэссэн.

3-р бүлэг: Ухаан суув.

20-21нас: Миний өөрийн мэдэхээр хамгийн тайван үе. Хичээл хийдэг болж сурлагаараа тэргүүлж эхэлсэн. Магадгүй анх удаа ном уншсан байх. Өмнө нь огт уншдаггүй байсан. Ёстой САЙН ХҮҮ болж байлаа. Аа бас блог нээсэн. 

4-р бүлэг: Уналт

 22нас: Хамт байхад үнэхээр хэцүү байсан учираас гэрээсээ явсан юм. Нимгэн куртка, малгайтай хар цамц, хар поволк, түрийтэй ботинк, өвдөг нь уранхай солонгос жинс, хар өнгөтэй үүргэвч. Надад байсан нь ердөө л энэ. Боловсрол VS Талх гэдэг хэцүүхэн сонголттой учирч сургуулиа хаяж ажил хийсэн. 6 сар гадуур амьдарч байгаад өөр хүн болчихоод гэртээ харьсан. 

23-24нас: Гэртээ амьдарч байсан хэдий ч эцэг эхээс бүрэн хараат бус болсон байлаа. Сургуульдаа буцаж сурахын тулд ажил хийсэн.  

5-р бүлэг: Магадгүй 

 25нас: Алдарт ангийн дарга сургуулиа төгслөө.  Дахиад Өвдсөн. Ажилаасаа гарч эрүүл мэндэдээ анхаардаг баатар болж ажилгүй мангар бацаан болсондоо. Сэтгэл санаа нөгөө л тайван биш байдалтайгаа байсаар байсан болохоор сэтгэл зүйн эмчилгээ болгож керамикаар оролдож эхэлсэн. Тэнд бол ёстой их сонинтой. 2 сар дарааллаад 2 блогчинтой хамт сургалтанд суусан. Бас нэг охинд дурласан. 

 Он гараад 26нас: Нэг зүйлийг оролдоод үзэе гэж бодсон. Амьдралдаа өөрчлөлт оруулах төлөвлөгөө буюу "Ъ" ажиллагаа боловсруулсан. 

Энэнээс цааш магадгүй.. 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
purple lips

Пөөх, хэхэхэ, энэ давалгаа чинь их аятайхан эд байнаа, блогчидынхоо амьдралыг тэр чигт нь мэддэг болохнээ,хэхэ
Амжилт!
P.S харин наад керамик чинь ссэтгэл татаад л байгаа, энэ жилийн төлөвлөгөөндөө оруулчихсан байгаашдээ :)

Зуугийн сүм

Гарчиггүй байсан ч Мауье-гийнх гэж таних юм байна.

Хармогү

Одоо цаашдаа өгсөлт, гайхамшиг, дурлал гээд л явж өгөх байхаа, тэр дурласан охиндоо нээрээ зүтгэдэг юмшдээ андаа. Тэгэх гэж ч энэ кирамик этрийн замд хөтөлсөн ч юм билүү хэхэ

Атаархуу Азаа

сайхан кино байна адал явдалтай шимтээд үзээд баймаар одоо л дөнгөж өрнөх гэж байна даа
амжилт цаашид тохиох аз жаргал амжилт ирээдүй үр хүүхэд гээл бүх зүйлд блогчид бидэндээ хуваалцаарай

ЭГҮЛЭН, А.С

ЗА ТЭГЭЭД УДАХГҮЙ ИНДИАНА ЖОНС ШИГ СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ ЧИНЬ ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ДӨӨ.

zolu (зочин)

Tegeed l hair hurgeed bdag huuhed shu emOrliin tuil genuu haha kino tsaatsaa ih goy bolnoo hu

Maybe [10%]

Баярлалаа. Сайхан шинэлэцгээж байна уу.

Бас уучилаарай. Дандаа л бараан талын юм биччихэж

Тэгээд бас амлая. Дараагийн удаа ийм бараан байхгүйээ

Сафо

Өөө журмын нөхөр минь давалгаалчиж

goyeej

хуугийнхээ давалгааг уншаагуй , хошуу нэмэрлээгуй байх чинь юу вэ :)) хал узэж хашир сууна гэдэг шиг л ... би бол чамайг ухаантай хоорхон залуу гэж мэдээдугаамаа . Энэнээс цааш магадгуй-д нь сайн сайхныг хусэе :)

Уудамын ЭЭЖ

хүүхэд нас байгаагүй... дурсах дургүй ч байж магад.

Maybe [10%]

Баярлалаа ээжээ

Хулан миньдээ. Яг ч тийм бол биш лдээ. Мэйби гэдэг хүн чинь өөрөө 16тай чигтээ бий болсон байхгүй юу

Canon

Сонирхолтой л юм

Зочин

их зүйл мэдэхгүй ч гэсэн мартахгүй хүмүүсийн нэг

Maybe [10%]

Зочин# Үнэндээ дэндүү ихийг мэддэг, харин ойлгодоггүй л байсан байх. Гэснээс баяр хүргэе

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)