Магадгүй : Тоостой даруулууд

Тоостой даруулууд

Тоосонд дарагдсан төгөлдөр хуураас гарах гунигтай цуурай

Тэр аяыг тоглож дууссанаас хойш хэн ч гар хүрээгүй хөгшин хуур.

Магадгүй хорвоогийн хамгийн гунигтай аялгуу

Нот болгон нь хэдэн удаа давтагддагийг мэддэг болтлоо тоглосон тэр ая.

Цагаан хар цагаан хар цагаан цагаан хар цагаан хар цагаан хар тэгээд цагаан

Даруул болгон нь өөр өнгө, өөр амьдрал ч бүгд сүлэлдэхэд нөгөө л гунигт ая. 

Бага октавын До-Диез эвдэрч дарагдаад өнгө алдуулна

Амьдралын минь өнгийг алдуулна

Гунигт аялгуун дундуур 8 тоотод гуниглахыг минь тасалдуулна

Гэхдээ энэ даруул олон дарагдахгүй.

Сандал дээр нь өдөр болгон суух боловч дахиад л хүрч зүрхэлсэнгүй

Чихэнд минь одоо болтол цуурайтах аяыг зогсоож би чадсангүй

 Тагийг нь сөхөөтэй чигт нь тоосонд даруулж орхиод бодолдоо би нөгөө л аяаа тоглоно.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Золу

нэг зохиолын хэсэг шиг л санадлаа :)

Зуугийн Сүм. (зочин)

Хүн гуниглахуйн цагт,хөгжимөөр ч үл тоглож чадах аяз,сэтгэл мэрдэг.

Maybe [11%]

Ямар зохиол вээ. Уншчийлдаа тэр зохиолыг чинь

Хүүхдийн зуугийн сүм ах минь Та чинь ямар аймшигтай гунигтай сэтгэгдэл үлдээчих вээ

Золу

Чиний л зохиол шүү дээ

Уудамын ээж (зочин)

Сүүлийн 4 эгнээ надад ч бас тохиолддог. Тэр бүрт тэр голд нэг сонин мэдрэмж төрдөг.мэдээгүй байж байтал нүүр лүү ус цацах шиг тийм мэдрэмж.

Зуугийн Сүм. (зочин)

Уучлаарай,бусдын гуниг гутарлыг ч би өөрийнх мэт мэдэрдэг гэх үү дээ...түүнийгээ л биччихжээ...Магадгүй,тэр л уйтгар гунигын мөрөөр,далдын нэгэн мэдрэмж амьлан,ухаарал,урам зориг хайрлах ч үе,амьдралд аль тохиолдохыг тэр гэх вэ...Магадгүй...?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)