Магадгүй : I want to be..

I want to be..

Би чиний хэрэглэж дуусгаад хаясан зай байя

Нэмэх хасах электродуудын хооронд доторх электронууд минь нэгэн жигд чамруу урсаг. Дуусаг. Дуусга !

Дуусгаад хаясан төмөр гэртэй зай байхдаа би дуртай байх болно.

Би чиний идэж дуусгаад хаясан мандарины хальс байя

Хальсалж арилгаад, шим шүүсийг минь амтлан сор,  чамд тэжээл болог.

Ширхэг болгоноор минь идэж дуусгаад хальсыг нь хая. Намайг хая!

Идэж дуусгаад хаясан мандарины чинь хальс байхыг л би хүсэж байна.

Би чиний шатааж дуусгаад үлдсэн модны үнс байя

Хөрөөдөж, хагалаж бэлдсэн моддыг ил галд хийж дулаац

Олон олноор нь хийж хүчтэйхэн дүрэлзүүл, дүрэлзэх тусам би үгүй болно. Үнс болно.

Чиний гарыг дулаацуулан дүрэлзэн асаад, үүрд үгүй болох нь миний тавьлан. 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

Ямар харгис хүнд дурлал вэ? Юу ч хүсэхгүй зөвхөн хайрлаад л дуусна гэдэг

♥♥..hermonie..♥♥

Пээх ёстой гүн дурлал юмаадаа сүүлд 2 билүү 4 хувь бсан 6 болоо шивдээ

Хармогү

Тэр нээрээ үнэн мал хүүхэн юм ааааа. Би л бсан бол надад ингэж дурласан, хайрласан эрийг хэзээ ч орхихгүй ээээ. Надад л хайртай байх хамгийн том шалгуур. Даанч тэр охин Мэйбиг минь ойлгохгүй, хүлээж авахгүй юм. Магадгүй энэ бүхэн урт удаан байж болох ч чи хэзээ нэгэн цагт түүнийг өөрийн болгож чадах ч юм шиг итгэл төрөөд явчихлаа. би л хувьдаа дурлалын бурхан байсан бол тэр охины зүрхийг чиний сумаар нэвт хатгах байлаа дааа

Maybe [10%]

Хүүе би уран сайхны бичлэг бичиж байхад та нар яацгаагаад байгаан

Зуугийн Сүм. (зочин)

Тэхдээ л яг ингэж дурласан хүнийг,би мэднэ.

xen medex (зочин)

bi ingej durlasiishdee ternii toloo ami amidralaa zoliosloson ch bayartai bxaar tiim ix xairtai bsiim gexdee ene sul doroin ilrel bsniig suuld oilgosondoo negent zam niilexgui xoldsonii daraa gudmaar ywax erchuud ter ym shigeer xaragdaadl mon ch xetsuu bsn shuu

Золу

ая яа яа

Уудамын ЭЭЖ

уран сайхны бичлэг гэхэд өмнөх бичлэгүүдийн үргэлжлэл шиг...хөрмөөг бид 2т л тэгж санагдаад байгаам байлгүй дээ.

asdfghjkl

wow goyiin, gun durlalaa gj,gehdee hichneen ingesen ch hairaaraa tejeegdeed bdag yum doo

Maybe [10%]

100@ Хэн, би юу :P

Хулан, Мөөг 2 оо энэ чинь зүгээр нэг гоё аммтай мандарины тухай л бичлэг бхгү юу

Edelweiss

Хэний ч юу нь ч битгий бай!

Уудамын ээж (зочин)

мандарины тухай юу.заза ойлголоо.чи ойлгоснуу мөөгөө?

Хармогү

хэхэ би тэгвэл зүгээр л загасны тухай бичжийхэд чи одоо яагаадааан гэж мэгээд кк. Чинийхээ хувийг дээшлэхийг хэр удаан хүлээх ёстой юм бол дооо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)