Магадгүй : Хуучны өдрүүд шиг

Хуучны өдрүүд шиг

Хуучны өдрүүд шиг.., 

 Хөлс шивэр үнэртсэн жижиг контэенэр.. Цайны цагаар тоглодог муушиг, гэрээс авчирсан хүйтэн хоол, Надад итгэл хүлээлгээгүй дарга нар, тоглоом шоглоом ихтэй залуус.. хөгжилтэй, жоохон бүдүүлэг. Гэхдээ уучилж болохуйц.. Яг л хуучны өдрүүд шиг. 

Энд намайг хэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Би мэдүүлмээргүй байна. Миний юу хийж явсаныг, миний хаа хүртэл явж үзсэнийг мэдэхгүй хүмүүстэй байхад амар байдаг юм. Яахав авдаг хэдэн төгрөг нь өмнө нь авч байсныхаа талд нь ч хүрэхгүй. Гэхдээ хамгийн гол нь бие ачаалал авхаас сэтгэл санаанд амар. Энд би яг л жирийн хүмүүс шиг байж болно. Хүрз жоотуутай найзлаж.. Хүнд хүнд багаж, лантуу үүрээд 2,6км зайд хэдэн ч удаа алхавдаа. Жилийн өмнө алхаж чадахгүй байсан гэхэд өдөрт 2,6*6 алхахад бол гайгүйвтэрдүү л байна. Гэхдээ тэрнээс өмнө бол хийж л байсан ажил.. 

 4жилийн өмнө юм байна. Станц др Кислород дамжилаад шатаар гарч байгаад труба мөргөж каскаа хагалаж байж билээ. Тэр үед хамгийн сүүлд ийм хүнд, хар ажил хийж байсан юм байна шүү.  Одоо яг л тэр үедээ эргээд оччихсон юм шиг.. Орой гэртээ ирээд хэвтэхээс өөр юм хийх тэнхэл үлддэг болтол дахиад хэд хоног хэрэгтэй юм шиг байна. Ажилдаа дасчих байлгүйдээ.

  Нойр хүрээд юу бичихээ ч мэдэхээ больчихлоо. Хамгийн гол нь ийм ажил хийх үед надад юм бодох боломж байдаггүй. Жоохон ч өөр юм бодож анхаарлаа сарниулж болохгүй шүүдээ. 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

Яахвэдээ л*л*р гэж хүний хийдэггүй ажил биш. Би чамайг чанга залуу байх гэж бодоод байдаг байсан алдаагүйн байнаа ер нь л чанга залуун байж

Зуугийн Сүм. (зочин)

Нээрээ,хаа хүрч "сөхөртлөө",хар ажил хиймээр санагдчилаа..одооныхоо насанд тааруулж, сөхөртлөө гэчлээ л дээ..Уул нь нас жаахан яваад ирэх үес,хаа нэг халширч байсан ч гэсэн,ямар ч хүнд ажлын өмнө сөхөрч үзээгүй л юмсан. За амжилт,чанга залуу минь.

Уудамын ЭЭЖ

Аливаад дасан зохицоход дор хаяж 7 хоног хэрэгтэй юм шиг. анх ажилдаа ороход тэгж байсан. Дикритээ аваад орж ирэхэд ч тийм байсан.

Maybe [11%]

Баярлалаа залуусаа.

Хармогү

Мундагшдээ, нэг л өдөр дуртай ажлаа хийгээд, ажлаасаа таашаал аваад сууж байх цаг ирэх байх гэж би ч гэсэн найдаж л байна. Чиний бичлэг миний бодолд тус боллоо. би ойрд жаахан муу амьдраад байсан юм кк. хичээнэ ээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)