Магадгүй : Энэ өдөр

Энэ өдөр

Хэн нэгэнд ярихыг хүссэн мөртлөө хэн ч битгий мэдээсэй гэж хүсдэг зүйлсээ би энд л бичиж болох юм шиг байна. 

Энэ өдрөөс яг 3жилийн өмнө Мэйби гэдэг хүн хазгай гишгиж байлаа. Шууд утгаараа. Доошоо харж байх ёстой тавхай дээшээ харж, шилбэний ясны доод хэсгээр газар тулж мэдрэгдсэн юмдаг. Би өнгөрсөн цаг хугацаанаас ухраахыг хүссэн, авч хаяхыг хүссэн ганц өдөр бол тэр л өдөр. Гипсдэнэ,  1 сар хөлөө сойж хэвтээд дахиад нэг сар суга таягтай яваарай, Нэг хэсэгтээ гишгиж чадахааргүй болжээ. Шөрмөс нь тасраагүй байгаа нь харин ёстой гайхамшиг болждээ. Гэж эмч хэлсэнээс 2 долоо хоногийн дараа суга таягтай гарч, Дахиад 10 орчим хоногийн дараа ажилдаа гарсан юм. Явж чадахгүй байх хугацаандаа бичиг цаасны ажлуудаа нэг сайн цэгцэлж аваагүй бол ч бас л хэцүү байсан шүү. 2 сар 20 хоногийн дараа янгинаж өвдөөд байхаар нь хотод ирж үзүүлсэн ч "Хазгай гишгичихсэн юм бишүү" гэсэн эмчийн оношоос болоод дахиж эмнэлэг яваагүй юм.  

Дээш нь өргөж суухгүй бол янгинаж өвдөөд байдаг байсан болхоор 5н сар гаран хугацаанд үргэлж хөлөө дэлгэцийнхээ хажуугаар жийж суусаар байгаад нурууны үеүүд гажиж эхэлсэн юм билээ. Нурууны үеүүд гажсанаас болоод булчин нь тэгшхэн барьж байх санаатай үргэлж чанга байсаар байгаад нэг л өдөр бяр нь барагдсан юм даа чааваас.  Сайн санахгүй байнаа 2014 оны хавар л юмдаг. Гэнэт л өвдөөд тэгээд бараг 2 сар гаран огт зүгээр болоогүй. Мэдрэлийн гаралтай тархины өвдөлт гэхээс өөр юм эмнэлэгт хэлж чадаагүй. Өвчин намдаах эм бичиж өгсөнөөр намайг улам л новш болгосон. Өвчин намдаах эм гэдэг сонин юм шүү. Эхлээд өвдвөл ууна. Дараа нь өвдөхөөс айж ууна.. Сүүлд нь зүгээр л уудаг рефлекстэй болчихдог юм байналээ. Эмний ачаар өвдөхгүй байдаг байсан болхоор би өөрийгөө эрүүл гэж андуурсан юм боловуу.. Зүгээр л биеээ гаргуунд нь хаясан. Заримдаа шөнө сууж ажилаа хийхээр бол эм уухгүй, Эм уувал шууд л унтаад өгнө. 

Тэгээд хамгийн новшийн нь юу гээч. Тэгэн байж ажиллаж байхад манай том захирал, төслийн удирдагч 2ын надад хэлсэн ижилхэн үг нь "Ажилаа мэддэггүй мангар бацаан"  

Одоо би бараг шахуу эрүүл болсон лдоо. Яахав яг ч бүрэн гүйцэд биш. Гэхдээ л тэр новшийн өдрүүдтэй харьцуулахад өнөөдөр САЙХАН байна. 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
tsomoohei (зочин)

Namaig hiisen amjiltaar min bus heden udaa unaad heden udaa bossonoor min dugne. /Nelson mandela/ tegheer tuulj barsan zamaa haraad uram zorig avch baih heregtei ym shig

♥♥..hermonie..♥♥

ээ балай юм өвчин гэдэг хэцүү шүү гэхдээ л мундаг бна шдээ Цөмөөхэйгийн бичсэн үг яг байгаа оножээ..одоо бараг шахуу эрүүл болчихсон бол хамгийн хэцүү үеийг нь давчихсан бол тэгээл болоо эрүүл мэндээс өөр юу хэрэгтэй юм...чи чаднаа энэ удаа бол Мэйби биш Definitely!!!

Zuugiin Sum

Өвчин гэдэг багадахгүй төвөгтэй эд шүү..Өвдөж байгаа үедээ,биеэ гаргуунд нь хаяж ажиллах гэдэг эрэсдэл шүү..Эрүүл байж л ихийг бүтээнэ шүү.

Уудамын ЭЭЖ

Тэгээд нээх эмчлүүлээгүйм бол одоо яаж бараг шахуу эрүүл байдын?хүнийг хэлэлтгүй би өөрөө ч бараг шахуу эрүүл дөө ккк.

Хармогү

сайн эмчлүүлээрэй золиг минь. Эрүүл мэнд чухал шүү. тэр дарга нар баасаараа өөрсдөө ажлаа мэддийн. хүнтэй харьцах аргаа ч олоогүй хүнийг дарга гэх ч хаашааен. тиймэрхүү юмнуудыг зүгээр сайхан мартчих за юу. тэгээд ажа ажа. хүссэнээ хийж, хайртай хүнтэйгээ учирч зүгээр л сайхан амьдарцгаая!

Potter (зочин)

Хаана юу хийж явна вэ, хаврын бас зуны, бас удахгүй болох намрын мэнд.

Maybe [11%]

Хэн ч битий мэдээсэй гэж байхад яагаад уншицгаагаад байгаан бэ :Ъ

Поттер Оройн мэнд. Би нөгөө юу... Өөрийгөө завгүй байлгаж байна. Гэснээс уг нь чатаар юм бичиж болно шд тэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)