Магадгүй : ТЭР

ТЭР

   Нэр байх хэрэгтэй. Байгаа лдаа. Гэхдээ тэр энд чухал биш. "Тэр" гэхэд одоохондоо хангалттай. 

Тэр уг нь хүн. Гэхдээ арай өөр. Магадгүй хэтэрхий өөр.

    Хөшиггүй цонхоор гэгээ орохоо больсоныг бодвол магадгүй 10 цаг болж байгаа байх. Нар хэдийн уулын цаагуур орсон ч, сар төөнөөд байна уу гэлтэй халуун агаар хөшиггүй жижиг цонхоор үлээнэ. Цаг хэд болж байгааг мэдэх хүсэл түүнд огтхон ч төрсөнгүй. Тэр хэзээ ч өрөөндөө цаг тавьдаггүй. Шөнө дунд болж харанхуй болох үеэс цагийн зүүний чимээ хэтэрхий чанга болж толгой дотор нь алхаар нүдэх мэт мэдрэгддэг учираас тэр цаганд дургүй. Электрон цаг тавьж үзсээн. Гэрэл нь нүдийг нь сохлох шахан хурц тусаад байдаг нь бас их төвөгтэй санагдсан байх. Бас л гаргаад шидчихсэн. 

     Цаг гэснээс түүний бусдаас ӨӨР, үнэндээ бусад хүмүүс тэгэж чаддаг эсэхийг мэдэхгүй ч өөрийгөө л чаддаг гэж боддог нэг зүйл байдаг. Цагийн зүүний чимээ нэгэн хэвийн жигд дугардаг ч ТЭРний хувьд тийм биш. Бусад бүх чимээ тасран үгүй болох үед тэр цагийн зүүний чимээгээр хөгжим тоглож чаддаг. Нэг удаа, Ганцхан л удаа тэр цагаа чимээгүй болгож үзсэн. Харин маргаашнаас нь цаг ТЭРний толгойг  тасчих мэт чанга дугардаг болсоноор дахиж цаг хэрэглээгүй юм.

    Ингэхэд цаг гол дүр биш лдээ.

    Шөнө дунд болсоныг илтгэж хонх дугарлаа. Хаана байдаг ямар учиртай хонх болохыг тэр мэдэхгүй, сонирхсончгүй.

   Төмөр хаалга, таазандаа тулах шахам дээр байрласан жижигхэн цонх, өмнө нь хэлсэнчилэн хөшиггүй, ширээ, сандал, ор, тэгээд жорлон. Түүний хувьд хэрэгтэй бүх юм нь энэ жижиг өрөөнд байгаа эдгээр зүйлс.  

   Багаасаа л шөнө унтаж чаддаггүй хүүхэд байсан нь одоо ч хэвээрээ. Үүр цайхын алдад унтаж үд дунд болоход сэрнэ. Цонх нь их дээр байрласан болхоор үд болтол нарны туяа нүүрэн дээр нь тусахгүй.. 

Үд дунд 12 цаг болсоныг илтгэж нөгөө хонх дахин дугарлаа. Төмөр хаалга онгойход өдөр болгон харж дасал болсон залуу орж ирэн мэндлээд:

-Цаг боллоо эрхэмээ. Та бэлэнүү.?

Тэр хариу хэлэлгүй урьдийн адил зөөлөн инээмсэглээд түүнийг даган гарав.

-Эрхэмээ таний хүссэнчилэн "Гурилтай шөл" бэлдсэн.

-Баярлалаа.

Ингэхэд өдөр болгон харж уулзаж байдаг хэрнээ ТЭР энэ хүнд өөр үг хэлж байгаагүй юм байна.

   Хувцасруугаа шөл асгаж завааруулчихгүйн тулд цагаан алчуур энгэртээ хийгээд гурилтай шөлөө амтлан идэв. Дуусгаад ардаа зогсоо залууруу нөгөө л зөөлөн инээмсэглэлээрээ "явцгаая" гэж  байгаагаа ойлгуулаад хамт гарлаа. 

Тусгай өрөөрүү оруулаад нөгөө залуу хаалганы ард үлдлээ. Өөрт нь зориулан тусгайлан зассан сандал дээр суугаад бүсээ бүслэв.

-Олон үг хэрэггүй шууд гүйцэтгэ.

Сүүлийн нэг сар анх удаа л бүтэн өгүүлбэр. Түүний хүссэнээр хэн ч олон үг хэлсэнгүй. Зөвхөн...

-3,2,1. Залга! 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Хармогү

ээ аймар юмаа. ум ма ни бад мэ хум...

Алимхан

Aimar yum

Сафо

эээээххх яасан ч эвгүй бичээв, зүрхэнд хүрчихлээ байна

Renee

Aimar sanagdchihlaa:)

Maybe [10%]

Айсан уу, Та нар айх ёстой, Учир нь та нар айлгах төлөвлөгөөнд оролцож байна

Хармогү

хахаха тэгээд солиороод явчдымаа

Casanova (зочин)

Нухаад хаячиж байгаам уу, зэрлэг хог вэ гэсс хаха.

13 (зочин)

Би бүр бугуйн цагний чимээ сонсогдоход унтаж чаддаггүй. Хүмүүс ханын цагийг ч тоодоггүй унтаад л байдаг. Ямар нэг эмгэг юм болов уу

エンフシ

Айх төлөвлөгөөнд орчлоо шүү айн хэхэ

Zuugiin Sum

Эхнээсээ нэг тийм өнгө аястай болхоор нь инээгээл уншаад байлаа...тэр хооронд бас түрүүнд нь нэг уншчилуу ч гэж бодогдоол...гэхдээ зүүд байхөө...

Уудамын ээж (зочин)

Зунаас хойш шагайгаагуйм байна. Блогоос холдож дээ. Уншаад л гардаг болж. Бичих зав гарахгуй биш гаргахгуй байгаам шиг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)