Магадгүй : Дээвэр дээр амьдардаг эмэгтэй

Дээвэр дээр амьдардаг эмэгтэй

Хэдэн давхар гэдгийг нь анзаарч байгаагүй нөгөө байшингийхаа гадаа ирж зогслоо, шатаар дээш өгсөж байхдаа бодох юм их байснаас болоод давхарыг нь тоолж бас л чадсангүй.

Ойр хавийн байшингуудаас магадгүй 1 юмуу 2 давхар өндөр бололтой. 

Хааш хаашаа 3 метр орчим талбайтай, хүн гарах зориулалтгүй болхоор шатгүй тийм нэг тавцан дээр нэг орноос өөр юм байсангүй. Олсоор авирч гараад "Унтсан ороо ч хураахгүй, хаашаа явчихдаг байнаа" гэж бодсоор орыг нь хураачихаад буцаад буулаа. 

Удалгүй хойноос нь дээвэр дээр Бөөрөнхий хар шилтэй, хав хар хувцастай, Рок маягийн стильтэй охин гарч ирлээ. Тэр охин өдөр ч гэсэн гэрэлтдэг ОД, Гэхдээ нэг тийм саарал өнгөтэй.

Энэ охины амьдардаг өрөөн тавцангаас болоод ТЭР ханан хаданд авиралтаар хичээллэж байгаа.

-Сайнуу?

-Сайн. Уралдахуу?... 

-.... Минийх 180мил хүрдэг.

-Хахаха. 2улаа скитээр уралдяаа. Надаа дахиад нэг байгаа.

-...

-Яасан. Чам шиг экстрэм хүн арай скитээр гулгаж үзээгүй юм биш биз.

-мхм

-Уналаа гээд үхэхгүй болхоор оролдож үзээгүй л биз бодвол

-....

Цагийн дараа жинсэн өмднийхөө өвдгийг урж баруун алгаа шалбалчихаад буцаад дээвэр дээр гарч ирцгээлээ.  

 -Ядарч байна унтяаа. Чи бас л ор хураачихсануу. Буцаж унтах гээд хураахгүй орхисон байсан юмыг..! 

ТЭР өндөр нуруутай биш лдээ. Гэхдээ ОД намхан болхоор ТЭР хойноос нь тэврээд унтахад тэвэрт нь бүхэлдээ багтана. Жижигхэн шүхрээр зөвхөн нүүрэн хэсгээ халхлаад унтлаа.  

Намрын бүлээн нар, сэрүүн салхи, навчсийн чимээ.. Гадаа унтах хичнээн сайхан. ОД-н үнэрт согтож унтсаар нар хэвийхэд ТЭР тэндээс явлаа.

 Өглөөг бодвол нилээд үүлтэй байна. Ингэхэд бороо орвол..  Дээвэр дээр амьдардаг хүн бороо орхоор яадаг юм бол..?

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

Бороо орохоор асар жаргалтайгаар бороонд тамхи татаж эсвэл зураг зурж, эсвэл хөгжим тоглож эсвэл бүждэг

Атаархуу Азаа

Цагийн өөрт бороо гоё байлаааааа одоо идэх юм л гоё болж өөрчлөгдсөн дөө хахаха

Аз (зочин)

Дээвэр дээр амьдардаг хүн бороо орохоор жижгхээн шүхрээр толгойн хэсгээ халхалдаг. Од их жижигхэн болохоор түүний тэвэрт багтчихна :P

Maybe [11%]

Сапп Одко тамхи татдаггүй, зураг зурдаггүй, хөгжим л сонсох юм байналдаа тэгүүл

Азаа Жи Стайл болцымуу чи

Аз Чи нөгөө нэг АЗынх гэж блогийн Аз мөнүү тэ.

Зуугийн Сүм (зочин)

Намуухан борооноор бодлогошоросхийгээд...ганц нэгн мөр шадлан,өнгөрсөн хийгээд ирээдүйг дүйцүүлээл,цонхоор харан зогсох ч бас л нэг жаргал шүү.

13

Том шүхрээр биеэ далдалдаг байх...

Maybe [11%]

100 бороо ч сайхан лдаа

13 өөрөө ч яахав ор нтр нь норчихмоор л юм байлээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)