Магадгүй : Шар Улаан

Шар Улаан

RK:

Шар, Улаан гээд 2 хуваагдчихсан, Ямар учиртай яагаад 2 хуваагддаг тухайгаа тайлбарлаж ярьж байсан Гандангийн хамба ламын яриаг огт анзаарсангүй. Өмссөн хувцасаараа бол шар ч, улаан ч,.

Би сайн мэдэхгүй лдээ. Миний ойлгож байгаагаар бол Манжууд ГалданБошигтыг хуурах зорилгоор Далай ламыг хорлочихоод өмнөөс нь захиа бичээд урхинд оруулчихдаг.. Тэр үеэс эхлээд л түвд гэдэг чинь Буддист биш Шарын шашнист болчихсон юм бишимбишүү.. Зөвхөн Монголчуудад зориулж бий болгосон тусгай шашин. 

Инээдтэй юмаа. Хэдэн үг Түвд хэлээр уншаад л нөгөөх нь хамаг асуудал шийдчихдэг. Итгэхийн тулд жоохон ч гэсэн мэдлэгтэй байвал зүгээр ч юм шиг. Тэгвэл мэддэг болоё лдоо. Ум Ма Ни Бад Мэ Хум. Тэнгэр Асар Хүн Адгуус Бирд Там. 6зүйл хамаг амьтан гэхээр энд нийтэд нь бүх дэлхий ертөнцийг 6 хуваасан байгаа нь л энэ. 

Би Буддист филсофыг үгүйсгэхгүй, би хоосон чанарыг үгүйсгэхгүй. Харин ШАРын шашин бол арай л биш ээ.

Шарын шашин шүтдэг хүмүүс ядаж л нөгөө шүүмжлээд байдаг Ану Хатан гэдэг номон дээрээсээ Түвдүүд Манжид эзлэгдээд яг яасан тухай олоод уншчих хэрэгтэй.. Дараа нь оройгүй сүм гэдэг номыг олоод уншчих хэрэгтэй. Тэгээд тэр дараа нь тэр 6 үсгээ дураараа хэл. Чөтгөр аваг.

Мэеби:

Мэеби гэж бичихээр Миеэгомбо гэдэг нэр санаанд ороод Мэйби гэж бичихээр 3настай дүү санаанд ороод нэрээ яаж бичих ч учираа л олохгүй л явна даа энэ муу Магад Үгэй чинь.

Би сая нэг сүмд очсон юмаа. Нөгөө нэг шар улаан хувцастай лам нар суугаад ном уншдаг газар байдагдаа. Тэр чинь.

Цаадах чинь заваан ажигч юм болхоороо анзаарчихалгүй л яахав. Та нар тэр хүмүүсийг зүгээр л тойрч суугаад нэг сонин юм уншаад сууж байдаг гэж боддогуу. Үгүй лдээ.

Сар бүр тодорхой өдрүүдэд /өөрсдийн гэсэн нууц тоололтой/ бүлгээрээ цуглана. Цуглаад Овгор нь голын эгнээнд хоймортоо суудаг юм байналээ. Тойрч суугаад л нууц хэлээрээ зөвлөлдөж гарна даа. Дундуур нь нэг шингэн цагаан юм аяглаж аваад ширээн доогуураа сэмхэн хийчихнээ. Бас нэг ургамалыг нунтаглаж байгаад шатаагаад утааг нь үнэрлээд байсан. Үнэрлэчихээд л найгаад л суугаад байсан. Нилээн сайн үйлчилгээтэй эд байх. 

Тэр бүлэгт харъяалагдах газар нутагт нь амьдардаг хүмүүс мөнгө өгөөд байсан. Хариуд нь тэр бүлгийхэн нь тэр хүмүүсийг хамгаалдаг гэсэн. Ерөнхийдөө бол Ази Мафийн зохион байгуулалттай. Хүмүүсээ хамгаалаад хөлсөө авна. Дотроо дараалал эрэмбтэй.  Том ах нь ерөнхийд нь удирдана. Доод хүмүүс нь шинэ хүмүүсээ тус тусын хэсэгт хувиарлаж зохион байгуулна. Магадгүй тэд нар хүмүүст мэдэгдэхгүйгээр тусдаа үйл ажиллагаа явуулдаг л байх. Гэхдээ би сайн мэдэхгүй л байна лдаа.

 Мэдрэлтсэн Нэрээ бичихээс залхуурсан М 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
***ЛуНа***

Цоооооо гээд цооллоо шүү...

edeka

Гэхдээ би сайн мэдэхгүй л байна л даа гэдэг чинь зохиж хаха. Ер нь ямар ч хэлийг үгчилж орчуулж болдоггүйтэй адил Ум Ма Ни Бад Мэ Хум гэдгийг үгчилж болохгүй байлтай.

Сафо

Тэр бүлэгт харъяалагдах газар нутагт нь амьдардаг хүмүүс мөнгө өгөөд байсан. Хариуд нь тэр бүлгийхэн нь тэр хүмүүсийг хамгаалдаг гэсэн. Ерөнхийдөө бол Ази Мафийн зохион байгуулалттай. үнэний үнэн

Уудамын ЭЭЖ

оройгүй сүмийг ч уншсаан, ану хатныг нь олж уншия даа.

Maybe [10%]

Луна Вазаа ма нигга

Дэка РК-д юу хийхийг нь хэн ч зааж чадахгүйээ :Ъ

Саап Харин тийм байлээ тэ

Хулан мяаагийн хувьд бол мяа номоо гэхдээ яахав зурагтаар со сериал үзсэнээс арай дээр лдээ

Уудамын ЭЭЖ

Миа ном гэснээс би уг нь нэг ном уншвал за үсрээл 7, бүр зузаан байлаа гэхэд сар л уншвал уншаад дуусгадаг байхгүй юу.мэдээж ажлынхаа цаг заваар ккк.тэгсэн 2 жилийн өмнө гартаа барьсан ном дуусдаггүй ээ. тэхдээ бас дуусгалгүй орхих гэхээр яаж ч байсан юмыг ард нь гарч байж л салдаг зан бас дуусгалгүй орхихгүй гээд байгаан. Чонон сүлд ээ гэж. Битгий уншаарай гэж уншаагүй хүмсүүдэд хэлээд л байгаа.

Maybe [10%]

Хмм би битгий унш гэж зөвлөж үзээгүй юм байнаа. Сайн гэснийг нь түүж уншаад байхаар чинь сайн муугийн ялгааг мэдэхгүй болчихно. Тэгээд ч хүн хүний харах өнцөг сайн мууг хэмжих хэмжүүр өөр болхоор аль болох олон мууг уншиж цаг алдаж байж сайнд зориулах цагийн үнэ цэнийг мэдэх байх.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)