Магадгүй : Хаалга

Хаалга

Санахгүй байна. Энэ хэддэх хаалга гэдгийг. Ард минь байгаа нимгэн модон хавтастай шаргал өнгийн хаалгаар орж ирсэн гэдгээ л санаж байна.

Санах гээд үзэе. Ногоон хүрээтэй 4ширхэг өргөн зузаан банзаар хийсэн хаалга байсан. Түлхүүр орох нүхгүй, өргөн төмөр бариул л байсан.

Дараа нь цагаан хүрээтэй, саарлаар будсан модон хаалга. Будаг нь халцарч хуучирсан, хуучны гоёмсог бариултай байсан санагдаж байна.

Бас нэг хаалга модны үндэс тэр чигээрээ байсан. Хаалгыг хүрээлж цэцэг ногоо ургасан, үлгэрт л хармаар хаалга. Бариул байхгүй ч үндэс мөчирнүүдээс нь татаж үзсэн.

Ягаан өнгөтэй хаалга ч байсан шүү. Хаашаа онгойх нь мэдэгдэхгүй хазайсан содон хаалга байсан болхоор сайн санаж байна.

Тэрний өмнө 2 талруугаа дэлгэгдэж онгойдог өргөн хаалга байсан. Хаалганы завсараар хурц гэрэл тусч байсан.

Тэр хаалганууд нэг нь ч онгойгоогүй. Яг л одоо өмнө минь байгаа цав цагаан хаалга шиг. Гэхдээ энэ хаалга бүүр бариулчгүй юм. Магадгүй түлхэх ёстой юм боловуу? Ингэхэд би өмнөх хаалгануудыг түлхэж үзсэн билүү. Үзсээн, яалтчгүй үзсэн.

Цагаан хаалган дээр дугаар байна. AD7840936.. Бусда хаалган дээр байсан л байхдаа. Анзаараагүй юм байна.

Онгойхгүй хаалганууд ч яахав. Дараагийн хаалга.. Том хүнд хар төмөр сараалжин хаалга. Дээр нь маш том хар төмрөн цоожтой. Бас зэвэрч бүдгэрсэн дугаар байна. AD7840936 ... өмнөхтэй адил юм. Бүх хаалган дрх дугаар ижилхэн байсан юм боловуу.. Өмнөх хаалгануудын дугаары харах хэрэгтэй байх...

Байзаарай. Өмнөх хаалганууд... Тэд алга.

Яагаад.?

Жижигхэн цагаан өрөө. 2 хаалга.

Энэ хаалгыг санаж байна, орж ирсэн шаргал хаалга. харин нөгөөх нь AD7840936 дугаартай төмөр хаалга.

Анхнаасаа л тэр хаалганууд байгаагүй..  анхнаасаа ганцхан энэ хаалга л байж. Онгойдоггүй, хэзээ ч онгойхгүй энэ хаалга л байж.

Яагаад.?

Орж ирсэн шаргал хаалгаараа урам муутай буцаад гарлаа. Энэ хаалган дээр ч гэсэн дугаар байсан байж. Гэхдээ цөөхөн оронтой. 2147

2147 миний дахиж онгойлгож орохгүй хаалга. Онгойлгож болохгүй хаалга.  

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Хармогү

Аймаар ойлгож байна дөөөө би бол.... өвөрмөц гоё бичдэгт нь дуртай шүү муу хөөрхөн мэйбидээ кк

Уудамын ЭЭЖ

нээг их гуниг.гадаа ч гуниг.энд ч бас гуниг л мэдрэгдээд байхын.

asdfghjkl

нэг зохиол бичиж үзээч

Maybe [10%]

Мөөг Юу ойлгож байна тэгээд?

Хулан Намайг хамгийн ихээр гуниглуулдаг хаалгыг хаачихаад байхад яагаад гуниг мэдрээд байгаан

йыбөахрол Зохиолыг чинь зохиож бичдэг биздэ. Миний бичиж байгаа юм болгон яг болсон явдал байхгүй юу Тэгхээр би нэг түүхийн ном бичээд үздэг юм билүү :Ъ

zolu (зочин)

тэр НӨАТ-ын сугалааг ээ :р
ёоо гэхдээ үнэхээр л сонирхолтой хаалганууд юмаа ...

Maybe [10%]

Гэхдээ бүгд нэг хаалга..

***ЛуНа***

БИ бол заримдаа буцаж очоод онгойлгоод үзчихмээр л санагдах юм.

Maybe [10%]

Онгойгоогүй хаалгыг яалтай ч билээдээ

***ЛуНа***

Харин тмээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)