Магадгүй : Тэр Тэнд

Тэр Тэнд

Тэнд ой мод гол аль нь ч байхгүй. Гэр хороолол шиг шахуу болсон зуслангийн байшингууд. Зуслан? Гэхдээ өвөл ч гэсэн тэнд байхдаа дуртай. 

Уулын хормойд байдаг ч хойшоо 2 толгой даваад давгүй өтгөн модтой. Хойшлох тусмаа хүний хөл багасаж амьсгал авч болохуйц болно.  Тэнд хэд хэдэн сүнс бий, Моддын сүнс.. Шувууны сүнс, бас чонын сүнс бий.

Өдөржин хашаа хороо байшин саваа цэгцэлж янзална, Мод услаж ногооны талбай, хүлэмжээ цэвэрлэнэ.. Нийгмийн аймшигтай харилцаанаас багахан ч болов холдох гэж Тэрний аав энэ газрыг өөрийн гараар тохижуулсан ч дуусгаж чадаагүй..

Нар уулсын цаагуур ороход уулын амнаас хүйтэн салхи үлээх нь үнэхээр таатай. Тэр яг ийм үеэр түшлэгтэй сандал дээр хойшоо налаад нүцгэн хөлөө тавцан тавьчихаад  юу ч хийхгүй суух дуртай.. Тэр амар ч байгаа нь энэ.

Хашааны баруун хойд булан дээр Хэн нэгэн сууж байна..

Шөнө дунд болж бүгд унтаж байх үеэр Хэн нэгэн байшингийн баруун талаар орж ирлээ.. Орж ирээгүй ч байж магадгүй..  

-Чи нэг хүнд юм хүргэж өгөх хэрэгтэй байна.

-.. Гэхдээ би... Хаягийг нь өгчих. 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Уудамын ЭЭЖ

жоохон аймшгийн ч юмуу.төгсгөл хэсэг нь тэгж санагдлаа.

Maybe [10%]

Том хар юүдэнтэй нөмрөгтэй, хадуур барьсан хүн аймшгийн гэжүү? Уг нь гайгүйшд

Уудамын ЭЭЖ

хэхэ, хэн нэгэн орж ирлээ, орж ирээгүй ч байж магад гэнгүүтээ юм хэлээд байгааз дээ тэр хэсэг нь жихүүдэс төрүүлэм айдастай уншигдаж байна.ккк

septemberflower (зочин)

Minii mail haygaar bicheerei! Hereg bn.

Сафо

Моддын сүнс шувуудын сүнс амьтдын сүнстэй газар насыг элээх юм сан

Атаархуу Азаа

аймшгийн зохиол бичдэг болцымуудаа хаашайн

***ЛуНа***

Эхлээдд "тэр"-ний оронд би байсан ч болоосой гэж бодлоо. Харин дараа нь амгалан тайван байдлыг минь алдагдуулж гарч ирсэн ХЭН НЭГЭНээс айчихлаа байна.

Maybe [10%]

Хулан Харин гадаа байгаа дотор байгаа нь мэдэгдэхгүй л юм байлээ

Саап Хүмүүс тэгэж яриад л очихоороо хэдхэн хоноод хот явяаа гээд уйлдышд

Азуушка Би зохиол нтр бичдэг лаг хүн бишлд

Луначка Сайн байна уу. Айх юм байхгүйшд

***ЛуНа***

САЙН САЙН БНА УУ. БИ БОЛ АЙЖИЙНӨӨ.

13

Моддын сүнс ямар байдаг бол..

Ээнжиг

Эхэндээ их тайван амгалан эхлээд сүүлдээ жихүүдэс төрүүлж дуусгаж бна шүү 😱😱😱

Maybe [10%]

13 модны сүнс ойролцоогоор 5см орчим диаметртэй бөөрөнхий, голдоо тод гэрэлтэй тойроод бүдэгхэн гэрэлтэй юм бий дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)