Магадгүй : Тэрний зурсан зураас

Тэрний зурсан зураас

Цаг байхгүй ч багцаалдвал шөнө дунд боловуу. Гэрийн дотор  +19хэм

-Өмнөхтэйгээ л адилхан..

-Мэдэж байгаа... Гинжийг сулла. 

Хоосон гэрийн дотор дулаан +6хэм 

Өглөөний сэрүүлэг дугарахад утсан дээрээ анхаарлаа төвлөрүүлэх гэсэн боловч хаана байгааг нь харахгүйгээр олж чадахгүй байв. Орны хажуугийн тавцангийн буланд доош нь харуулж тавьсан байх ёстой.

Нүдээ нээтэл цав цагаан тааз. Энд ирчихжээ. Тэгвэл утас орон доор байгаа юм байна.

Урьдийн л адил. Кофе чанагч, гэрэл нэвтэрдэггүй ч голоороо жоохон зай гарсан зузаан саарал хөшиг, салхи, хөгжим.. Энэ удаад бусад өглөөнийхөөс ялгаатай нь зурагт асааж мэдээ үзнэ. Мэдээгээр ерөнхий зүйл ярихаас нарийн юм юу ч ярихгүй. Цагдаагийн газар ажилдаг хүнээс л өчигдөр шөнө хаана хаана юу юу болсон тухай сонсох хэрэгтэй болно. 

Уг нь шаардлагагүй. Гэхдээ мэдэхийг хүснэ.

 Хичээлээ тараад шулам дээр очлоо.

Шулам:-Би шинэ хөзөртэй болсон.. 

-Дөрвөлжин хээтэй, хүрэн улаан бас цагаан өнгөтэй юу..

 -Сайн байна шүү... Улам л сайжраад байх юмаа..

-Танай үүдний дэлгүүрт дандаа тийм хөзөр байсан юмаа.

-Чадвар заль 2 чинь хамт л нэмэгдээд байх юмаа.

-Тэр яахвээ. Би нэг юм бодлоо... Хичнээн үхэх цаг нь болчихсон ч гэсэн хэрвээ тасархай зураасыг нөхөөд зурчихвал амьд үлдэж болох боловуу.. 

-Чөтгөртэй тоглох хэрэггүй..

-Гэхдээ ... Тэр хүмүүсийн зураасыг хүчээр тасалдаг шдээ.

-Чи төлбөр төлөх болно гэдгээ мэдэж байгаа биздээ..

-Зүгээр л асуусан юмаа. Хугацаа нь болчихсон хүн байвал нэг удаа туршаад үзэе л гэж бодсон  юм.. 

Ганцхан удаа оролдоод үзэе.  Ганцхан л зураас..

Нар жаргаж харуй бүрий эхлэх үе. Хамгийн аюултай үе. Би шөнө гардаг бол надаас доод төрөлтнүүд өдийд хэсэгхээн хугацаанд л гарч чаддаг.. Тэд өөрсдөө надад хүрч зүрхлэхгүй ч хүмүүсийг надад хүргэж чадна..

 -Новш гэж миний бөгж.. Яаагаад энэ хуруунд орчихдог билээ...

..


-Түргэн дуудаарай, хүн мөргөөд алчихлаа.

-Чи надтай тоглох хэрэггүй гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ..  

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
хэн мэдэх

Яг тэр харуй бүрий болох үеэр өвөө маань үргэлж гэрэлтэй байлгадаг байсан сан

Уудамын ЭЭЖ

...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)