Магадгүй : SuperMan

SuperMan

199* оны намар,.. хавар, магадгүй зун байх. Хашааны баруун хэсэгт байрлах ширээ маягийн зүйл дээр одоо бодоход АС70 маркийн утасны тасархай байсан байх нэг тийм хөнгөн цагаан  утас тасдаж байв. 

-Аав та юу хийж байгаа юм бэ.

-Аав нь хадаас хийж байнөө.

-Төмөр утсаар уу?

-Тиймээ аавд нь хадаас байхгүй болхоор энэ утсыг тайраад хадах юмаа гар өрмөөр цоолж байгаад төмөр утсаа шургуулаад хоёр талд нь тавлаад болчих юм. 

Новш гэж яагаад ч юм энэ дурсамжнаас өөр бага насны тод дурсамж байхгүй байна.  Дурсах юм тийм бага юм боловуу.

Уг нь дандаа зүүдэлдэг байсан, тэгэхдээ дандаа эрүүл саруул амьд байгаагаар зүүдэлдэг байсан ч сүүлд Байхгүйгээр зүүдэлсэнээс хойш дахиж зүүдэлсэнгүй. Зүүднээс минь хүртэл үүрд явчихсан юм шиг.

Зүүд хүртэл амьдрал шиг новшийн болчих ч гэж.

Цаг хугацаа хурдан юмаа. 1 жил. Бүтэн 1 жил өнгөрчихөж.

Уг нь та байсан бол энэ жил 50 нас хүрэх байж. 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Сафо

:( Залуухан хүн байжээ

Уудамын ЭЭЖ

бухимдалтай үедээ бичсиймүү гэмээр...би бухимдуу уншчихвуу? зүүд гэдэг нээрэн сонин юм шүү.

Maybe [10%]

Мэдэхгүйэ гэхдээ одоо бол бухимдуувтардуу байна

Зочин

юу хуцаад байгаа бантан бэ чи

Зуугийн сүм. (зочин)

Хамгийн үнэт баялаг,үзэгдэж харагдахгүй өнгөрчөөд байх юм даа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)