Магадгүй : Сонголт

Сонголт

Сонголт

Хэддэх нь юм болдоо.. Энд бичиж байгаа 6дахь эмэгтэй хүн. Тийм..

 Бичээгүй хэд байгааг нь сайн мэдэхгүй байна.

Сонголт хийх хэцүү. Зүгээр л нэг хэвийн байдаг бол магадгүй амархан. Сонгох хэцүү. Сонгогдох бүүр хэцүү..

Өмнөх хүн.. Магадгүй мөн гэж бодсон.. Итгэсэн биш ч найдсан.. Гэхдээ биш байсан.

Удаагүй дахиад нэг хүн.. Хүмүүс муугаар хэлсэн.. хүнээр тоглосон гэж.. Би тоглоогүй. Тоглодоггүй.. Өөр хүнтэй болчихоод худлаа шалтаг хайж салсан гэж загнуулсан. Би тэгээгүй. Тэгдэггүй. Гэхдээ би больсон.

 Шинэ хүн харин өөр байсан..  Эхэндээ зүгээр л миний нөмөрт хорогдож, бусад хүмүүсээс хамгаалуулахыг хүссэн. Би хамгаалсан.. Дурласан, Дассан, Хайрласан. Хэн хэндээ эхнийх нь биш байсан ч сүүлийнх нь байхын тулд хичээсэн. Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд цаг хугацаа зориулсан. Надад байдаг хамгийн үнэтэй ганц юмаа, цаг хугацаагаа..

 Нүүрээ будаж чаддаггүй мөртлөө надад зориулж хөөрхөн харагдах гэж будсан нь.. намайг эмэгтэй хүнтэй хамт байхыг хараад уурлаж бухимдах нь.. намайг ядарч байгаа гэж санаа зовоод санаж байсан ч уулзахгүй гэж гүрийх нь..

 Анх удаа эмэгтэй хүнтэй хамт кино театрт орсон... Надад тулган шаардаж байж болзсон. Өвөл хүйтэн байсан ч зайрмаг идэх дээр эргэлзэх зүйлгүй санал нийлсэн. Зэрэгцэж суусан.. Гараас нь атгасан..

Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд үерхэх санал тавьсан.. Хамтдаа цагийг өнгрөөсөн..

Гэвч эргэлзсэн.. Эргэж буцсан.. Салъя гэдэг үгийг 3н ч удаа хэлсэн. Гэхдээ би шийдсэн байсан. Би сонголтоо хийсэн байсан. Сонголтоосоо буцахгүй. Сонголт болхын тулд хичээсэн. Байдаг бүхнээрээ хичээсэн. Тэгээд сонгогдсон. 

Надад өгсөн эхний бэлэг нь "сонголт хийх зориг" байсан. Дараа нь "Сонголт" байсан. Одоо би гэж байхгүй. Чи гэж байхгүй. БИД гэдэг үг ашиглана.

Баярлалаа +2 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Уудамын ээж (зочин)

вуав ямар гоё юм бэ, бүүр үнэхээр гоё. би бүр уншихдаа ямар их сэтгэл догдолж уншсан гээч.бүгд өнгөрсөн цагаар төгсөөд байхаар ннь төгсгөл нь л гоё байх ёстой шүү гэж дотроо бодсоор тэр төсөөлсөн төгсгөлөө уншиж чадлаа.амжилт.булган сүүлтэй байгаарай гэхгүй юу хэхэ

хармогү (зочин)

зовлонтой амьтан шүү гээд л боддог байжулээ кк
жаргалтай амьтан шүү гэж бодох сонголт өгсөнд баярлалааа. хувь нь өсөх л бядны зорилго байждээ бараг л кк

Зуугийн сүм. (зочин)

Хувь өсөхөөр ингэлгүй дээ..амжилт.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)