Магадгүй : Өдөр бүхэн өөрийгөө чамд би алдаж байна.

Өдөр бүхэн өөрийгөө чамд би алдаж байна.

Би, би биш болж байна, зүрхийг чинь даган дуулж байна

Яг чам шиг, инээмсэглээд л нулимсаа залгин амьдрал руу нисэж байна

Ганцаардалтайгаа хамт бийрээ уйлуулж, зураг зурахаа ч больсон байна.

Өө, тэнгэр минь... би чиний гэрэлтсэн дуу хоолойнд хайртай болчихсон байна.!

Өөрөөсөө урваж байна, далавчинд чинь хүрч үзэхийг хүсэж байна

Өөрийн чинь инээмсэглэх дуртай уруулыг бодохгүй байж чадахгүй байна.

Харанхуйн тухай, хачин ертөнцийн тухай бичих дургүй болсон байна

Өө, тэнгэр минь... би чиний гэрэлтэгч сэтгэлд хайртай болчихсон байна!

Өдөр бүхэн өөрийгөө чамд би алдаж байна

Өчигдөр минь, чиний цаг хугацаанд би үхэж байна

Өмөрч байна, өөрчлөгдөж байна би, цацарч байна

Өө тэнгэр минь, би чиний гэрэлт амьдралд үхтэл хайртай болчихсон байна!

septemberflower.blog.gogo.mn

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

лалар, гичий, янхан
Уудамын ээж (зочин)

ёоо гоё юм бэ? ийм үеч гоё шүү. ахиад хэзээ ийм зүйл мэдрэх болоо

Maybe [10%]

Өдөр бүхэн л мэдэрч байнадаа. Хулан минь удахгүй мэдрэх байхаа

asdfghjkl

Хайр дурлал эхэндээ л сайхан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)